Хэд хоногийн өмнө тэнэж яваад шал дэмий юм үзээд сэтгэлд "юм" орчлоо. Уг нь орой унтахын ач холбогдлын талаар юм л даа. Тэгсэн судалгаагаар 8 цаг унтах нь сайн боловч ахин 2 цаг унтвал бүр ч сэргэг байдаг гэсэн байх юм. Шөнө сууж юм хийдэг хүмүүс яагаад ч юм илүү бүтээлч байдаг. Сэтгэлд "юм" хийдэг нь өглөөний 7 цагийн үед "стресс" буюу бухимдлын гормон маань дээд цэгтээ хүрдэг тийм болохоор босоход хэцүү байдаг гэнэ. Үүнээс сэргийлж жаахан илүү унтах хэрэгтэй гэх юм.
Амьдрал хэдэн өнгөтэй бол? 32 бит, 64 бит эсвэл 1024 бит байдаг юм болов уу? Ямар ч байсан миний мэдэхийн хүн бүрийн амьдрал өөр өөр өнгөтэй. Тэр нь тэгээд өнгөрсөн амьдрал, тухайн үеийн сэтгэл санаа, ирээдүйн талаар бодол зэргээс шалтгаалан цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч хэзээ ч яг ижил өнгө байдаггүй. Нэг тодроно, нэг бүдгэрнэ эсвэл өөр нэг туяа орж ирнэ. Хэдий ингэж хувьсан өөрчлөгдөх боловч суурь өнгө бараг өөрчлөгдөхгүй. Бас болоогүй энэ өнгөнүүд маань өөртэйгөө ижил эсвэл нийцтэй өнгийг үргэлж хайж эрнэ. Тэдгээр өнгөний мөн чанарыг таньж, нөхөрлөж, сүлэлдэхийг хүснэ.
Сүүлийн сэтгэгдлүүд
1 day 17 цаг ago
2 days 14 цаг ago
2 days 14 цаг ago
2 days 15 цаг ago
4 days 23 цаг ago
5 days 12 цаг ago
5 days 15 цаг ago
6 days 14 цаг ago
1 week 2 days ago
1 week 2 days ago