вирус

The 2008 Malware Challenge

Тооцоолуурын ажиллагааг доголдуулдаг, түүний эзэнд хохирол учруулдаг хортон програм хангамжийг malware гэж нэрлэдэг. Үүнд нь вирус, тагнах програм хангамж гээд бүгд л орно. Улам бүр нарийсан хөгжиж буй хортон програм хангамжуудыг шинжлэх, үйл ажиллагааг нь ойлгох басхүү мэргэжилтнүүдийг өрсөлдүүлэх зорилгоор Malware Challenge гэж уралдааныг өнгөрөгч буюу 2008 оноос зохион байгуулагдаж эхэлсэн байна. Бусад уралдаануудын адилаар даалгавар өгөгдөх бөгөөд хүн бүр өөрийн сурсан аргаар шинжлэн өөрийн гэсэн дүгнэлтийг өгөх юм.

Эвгүй бөөс вэ энэ чинь

Denver-т байдаг нэгэн ахындаа ирэв. Ирэхээсээ өмнө утсаар ярьтал ах маань "компьютер вирустээд сонин болчихсон, ашгүй чи ирж байна, тэр болтол асаахгүй ээ" гэнэ, би ч юу л сүртэй юм байх вэ гэж бодоод "очоод янзлаад өгье" гэв. Хүрч ирээд үзтэл ажиллаж байгаа нь нэг л бишээ. Уг нь AVG Free суучихсан ажиллаж байх юм, тэгтэл хаанаас ч юм Antivirus 360 гэж юм гарч ирээд л баахан вирус илрүүлсэн гэсэн мэдээлэл гаргана.

Вирусын эсрэг тулалдах нь

Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа.

Syndicate content