Би хүмүүст туслах дуртай. Зөвлөлгөө өгөх эсвэл сайхан чөлөөтэй ярих бүр ч дуртай. Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөлгөөнүүд ихэнх нь технологитой холбоотой ба ямар нэг асуудал эсвэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар байлаа. Энэ бүрдээ баримтладаг байсан зарчмуудын нэг нь интернэтэд хэн нэгэн хийчихсэн, шийдчихсэн байгаа бэлэн юмыг авч ашиглахгүй яагаад өөрөө ахиад шийдэх гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах ёстой юм бэ гэдэг байв. Нээрээ л бид чинь бэлэн байсаар байтал аваад ашиглахын оронд хэдэн сараар сууж цаг заваа барахаас гадна багагүй хэмжээний мөнгө зарлагаддаг.
Уучлаарай залуусаа, миний өмнө зарлаж байсан "Линуксын нээлттэй сургалт" явагдах боломжгүй болсныг мэдэгдэх гэсэн юм. Үнэхээр харамсалтай. Анх зарлах үед цаг заваа харгалзаж, төлөвлөж байсан боловч төлөвлөгдөөгүй хэд хэдэн ажлын улмаас цаг завын хүрэлцээ муу боллоо. Гэхдээ ирэх онд хэд хэдэн сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдгийг нь өнөөдөр хэлэхэд бэрх байна.
Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ.
Даваа гарагаас эхэлсэн линуксын анхан шатны сургалт маань дөнгөж сая дууслаа. Өдөр бүр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн энэхүү сургалтаараа линукс сонирхогчдод хэрхэн суулгах, файлын систем, файлын эрх, бүрхүүлийн үндэс, хэрхэн тусламж авах гээд анхан шатны мэдлэгийг олгож, цаашид өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээж өгөхийг зорьсон юм. Зорилгодоо ч хүрсэн гэж хувьдаа дүгнэж байна, гэвч суралцагчид маань өөрийн үзэл бодлыг хуваалцана бизээ. Мөн энэ сургалтаараа линукс сонирхогчдод маань яг ямар бэрхшээлүүд тулгардаг талаар тодорхой мэдээллийг олж авахыг хүссэн юм.
Монголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн гишүүд, линукс сонирхогчдод зориулсан анхан шатны сургалтыг өмнө зарласны дагуу явагдаж байна. Өчигдөр бид бүхэн оюуны өмч, түүнийг хамгаалах патент болон зохиогчийн эрх, лицензийн талаар товч үзээд ямар програм хангамжийг "нээлттэй эхийн" гэж нэрлэдгийг үзсэн байгаа. Тарахын өмнө Ubuntu-г бүрэн хэмжээгээр суулгаж, ашиглаж үзсэн.
Сүүлийн сэтгэгдлүүд
1 day 16 цаг ago
2 days 13 цаг ago
2 days 13 цаг ago
2 days 14 цаг ago
4 days 23 цаг ago
5 days 11 цаг ago
5 days 15 цаг ago
6 days 14 цаг ago
1 week 2 days ago
1 week 2 days ago