За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ.
Та ч мөн адил өөрийн блог дээрээ тавихыг хүсвэл http://www.ubuntu.com/getubuntu/countdown хаягаар ороод аваарай.
Өчигдөр блогоо бичиж байх зуураа бетаг татаж аваад, дуусмагцаа туршилтаа эхлэв. Хувийн зөөврийн компьютер дээр аль эртнээс ашиглаж байсан болохоор энэ удаад ажлынхаа интернэтийн толгой компьютер дээр туршихаар шийдлээ. Эхний оролдлого маань давгүй явж байсан боловч дундаа CD алга гэсэн алдаа гараад зогсов. Бууж өгөхгүй ээ. Энэ туршилт хийж байгаа компьютер маань MGM X2 бөгөөд сүүлд боордыг нь солиулсан юм.
Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр Ubuntu 8.10 хувилбарын бета хувилбар гарлаа. Миний бие UDW-ийн эхний өдөр л 8.10-ийн хөгжүүлэлтийн хувилбар руу өөрийн системийг шилжүүлэн ашиглаж байгаа ба их давгүй сайхан болсон гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлтийн хувилбар ашиглахтай холбоотой баахан асуудлууд үүсдэг ч ер нь даваад гарсан. Харин beta нь хөгжүүлэлтийнх боловч томоохон хэмжээний асуудал үүсэхгүй, бараг бэлэн болсон гэдэг утгыг илэрхийлдэг болохоор ахиж татаж авч туршихаар шийдлээ.
Сүүлийн сэтгэгдлүүд
1 day 16 цаг ago
2 days 13 цаг ago
2 days 13 цаг ago
2 days 14 цаг ago
4 days 22 цаг ago
5 days 11 цаг ago
5 days 14 цаг ago
6 days 13 цаг ago
1 week 2 days ago
1 week 2 days ago