Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр Ubuntu 8.10 хувилбарын бета хувилбар гарлаа. Миний бие UDW-ийн эхний өдөр л 8.10-ийн хөгжүүлэлтийн хувилбар руу өөрийн системийг шилжүүлэн ашиглаж байгаа ба их давгүй сайхан болсон гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлтийн хувилбар ашиглахтай холбоотой баахан асуудлууд үүсдэг ч ер нь даваад гарсан. Харин beta нь хөгжүүлэлтийнх боловч томоохон хэмжээний асуудал үүсэхгүй, бараг бэлэн болсон гэдэг утгыг илэрхийлдэг болохоор ахиж татаж авч туршихаар шийдлээ.
Би хувьдаа програм хангамжийг шавхагдашгүй нөөц гэж үздэг. Програм нь хийсвэр учир хэдэн мянга хувилж тараасан ч шавхагдаж дуусахгүй, ширгэж алга болохгүй. Ийм болоод ч тэр үү програм хангамжийг ширхэгчлэн худалдахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Харин үүний эсрэгээр програм хангамжийг боловсруулж, хөгжүүлж хүмүүс буй басхүү хөгжүүлэхэд ашиглагдаж буй нөөц маань хязгаарлагдмал гэдгийг ойлгож үнэлдэг. Өөрөөр хэлбэл та програм хангамжийн ширхэг болгоноор биш харин тэрхүү хүний ажилласан цаг, мэдлэг, чадвар, туршлага зэргийг үнэлж төлбөр хийнэ гэсэн үг.
Санамсаргүй олдсон сайхан боломжийг ашиглахаар АНУ-ын элчинд орсон боловч надад виз олгосонгүй. Өмнө нь хэд хэдэн улсын визэнд орж, цөөн хэдэн улсаар аялсан туршлагатай байсан болохоор АНУ-ын консул "буцаж ирэх үндэслэл алга" гэдэг шалтгаанаар виз өгөхөөс татгалзсан нь ихэд сонин санагдав. Манай найзууд, гэр бүлийнхэн, би өөрөө ч төвөггүй виз авна гэж бодож байсан нь эндүүрэл байж. Юунд алдав? Дараа би юунд анхаарах ёстой вэ? гэдэг асуултын хариуг олохоор зорьж хэд хоног бясалгав. Хэдэн зүйл олж мэдсэнийгээ энд сийрүүлью.
Хэрхэн мэдээллийн технологийн ном сонгох зөвлөлгөө бичсэн чинь нэгэн уншигч маань хэрхэн Amazon.com дээрээс худалдаа хийдэг талаараа зөвлөлгөө өгөхийг хүссэн байсан өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ. Гадны улсуудаар явах боломж гарвал миний хийдэг ажил бол номын дэлгүүр хэсч мэргэжлийн ном худалдаж авах. Хоол авч идэхгүй өлсөн байж л ном худалдаж авдаг юм. Тэгээд үүнээсээ болоод муу зан сурсан нь цаасан ном унших, тэр тусмаа чанартай, багагүй үнэтэй хэвлэлүүдийг унших дуртай болсон.
Сүүлийн сэтгэгдлүүд
22 цаг 55 min ago
23 цаг 2 min ago
4 days 10 цаг ago
1 week 5 days ago
1 week 5 days ago
1 week 5 days ago
1 week 6 days ago
2 weeks 1 day ago
2 weeks 3 days ago
2 weeks 3 days ago