сисадмин

Wikipedia Ubuntu-руу системүүдээ шилжүүлнэ

Бидний сайн мэдэх, мэдлэгийн их далай болсон Wikipedia өөрийн дэд бүтцэд ашиглагдаж буй RedHat Linux болон Fedora-ийн холимог хувилбарууд бүхий 400 серверүүдээ Ubuntu руу шилжүүлэх болсноо өчигдөр зарлажээ. Ийнхүү нэгдсэн нэг систем рүү шилжих нь арчилгаа, үйлчилгээг маш ихээр хялбарчлах бөгөөд илүү найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад туслах юм байна. Ер нь аливаа байгууллага нь аль нэг эсвэл цөөхөн хэдэн системийг стандартлах, түүнийгээ үйл ажиллагаандаа ашиглах нь боловсон хүчний сургалт хийгээд шинэ систем нэвтрүүлэх зэрэгт маш их хэмнэлт авчирдаг.

Ubuntu 8.10 beta гарлаа, jigdo ашиглах нь

Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр Ubuntu 8.10 хувилбарын бета хувилбар гарлаа. Миний бие UDW-ийн эхний өдөр л 8.10-ийн хөгжүүлэлтийн хувилбар руу өөрийн системийг шилжүүлэн ашиглаж байгаа ба их давгүй сайхан болсон гэдгийг хэлмээр байна. Мэдээж хэрэг хөгжүүлэлтийн хувилбар ашиглахтай холбоотой баахан асуудлууд үүсдэг ч ер нь даваад гарсан. Харин beta нь хөгжүүлэлтийнх боловч томоохон хэмжээний асуудал үүсэхгүй, бараг бэлэн болсон гэдэг утгыг илэрхийлдэг болохоор ахиж татаж авч туршихаар шийдлээ.

Хулгайч сисадмин, шившиг

АНУ-ын Naval Research Laboratory-д ажилладаг байсан Victor Papagno гэх сисадмин ажлынхаа компьютерийн эд ангиудыг хулгайлдаг байсан нь шүүхээр тогтоогджээ. Ганц нэг юм "туусангүй" бүр 19,709 ширхэг, тэгээд тэр нь нийт $120,000 гаруйгаар үнэлэгдэх эд зүйлсийг 1997 оноос 2007 оны хооронд өөрийн болон найзуудынхаа тусын тулд "туужээ". За бас болоогүй хамт ажиллагсдынхаа хувийн мэдээллийг хүртэл хулгайлж, хадгалж байсан нь баригджээ.

End Of Life

Би хувьдаа програм хангамжийг шавхагдашгүй нөөц гэж үздэг. Програм нь хийсвэр учир хэдэн мянга хувилж тараасан ч шавхагдаж дуусахгүй, ширгэж алга болохгүй. Ийм болоод ч тэр үү програм хангамжийг ширхэгчлэн худалдахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Харин үүний эсрэгээр програм хангамжийг боловсруулж, хөгжүүлж хүмүүс буй басхүү хөгжүүлэхэд ашиглагдаж буй нөөц маань хязгаарлагдмал гэдгийг ойлгож үнэлдэг. Өөрөөр хэлбэл та програм хангамжийн ширхэг болгоноор биш харин тэрхүү хүний ажилласан цаг, мэдлэг, чадвар, туршлага зэргийг үнэлж төлбөр хийнэ гэсэн үг.

Сонголт: majordomo vs. ecartis

Аль дээрээс хойш mailing list үүсгэх, гэхдээ бүр олон домэйн дэмжлэгтэйг үүсгэх хэрэг гараад байв. Хэсэг судалж байгаад л шаардлагатай биш болохоор нь орхичихоод байв. Юуны өмнө цахим шуудангийн сервер маань суусан, тохиргоо хийсэн бас хэвийн ажиллаж байгаа. Эхний сонголт маань Mailman байсан боловч олон домэйн дэмжих бараг боломжгүй гэж байсан болохоор хасав. Хэсэг интернэтээс судалгаа хийсний дүнд majordomo эсвэл ecartis гэсэн хоёр сонголттой үлдэв.

Шинэ хувилбар, RELEASE NOTES

Өнгөрсөн долоо хоногт нэг хэрэглэгчийнхээ файл серверийн системийг нь шинэчлэж өгөв. Өмнө нь Ubuntu 6.06 байсныг нь 8.04 буюу хамгийн сүүлийн хувилбар болгон солив. Ингэхдээ мэдээж өмнө нь хадгалагдаж байсан мэдээлэл, зарим нэг тохиргоонуудыг хадгалж авсан. Шинэхэн системээ суулгасны дараагаар Samba буюу файл серверийнх нь тохиргоог буцааж хуулаад ажиллуулахад ямар нэг алдаагүй эхэлж байсан боловч хэрэглэгчид маань файл сервер рүү хандах зарим тохиолдолд алдаа гарч байлаа.

Нойр солигджээ

Сүүлийн хоёр гурван долоо хоног шөнө орой сууж юм хийгээд, ном уншаад байсан чинь нойр солигдчихож. Баларсан юм. Сая хэд хоног шөнө нойр хүрэхгүй, унтаж чадахгүй харин өглөө нь нойр хүрээд хэцүүхэн байдалд орчихлоо. Үүнээс хамгийн хурдан бас амархан салах арга юм байна нөхдөө?

Сургамж, шинэ судалгааны сэдэв

Нэг сервэр дээр байсан бүх өгөгдлүүдээ алдаж маш том сургамж авлаа. Завшаанд нь хэд хэдэн судалгааны сэдэвтэй болоод авлаа. 2хон жилийн өмнө RAID гэж юу байдаг, хэрхэн ажилладаг талаар юу ч мэддэггүй байсан би хэсэг хугацаанд гайгүй сайн судласны үндсэн дээр нэлээн хэдэн сервер тавьсны эхнийх нь ингээд хамаг өгөгдлийг маань аваад явчих нь энэ. Уг нь 2 сувагт (channel) хуваагдсан овоо хэдэн диск нийлүүлээд нэг HotSpare диск бүхий RAID5 тохируулж тавьсан байсан юм.

Syndicate content