линукс

Эцэг Debian, хүү Ubuntu

Ихэнх шинэ линукс эсвэл Ubuntu хэрэглэгчид түүний Debian-тай ямар холбоотой, түүний хувьд Debian их ач холбогдолтойг төдийлөн мэддэггүй гэж Arstechnica-ийн нийтлэл эхэлж байна. Энэ нь ч үнэн. Debian нь нэлээн олон линукс тархацын эцэг болсон боловч ихэнх нь бие даан гаран явдаг. Харин Ubuntu тийм биш.

Тогтвортой хөгжил гэж үүнийг л хэлэх байх

Phoronix сайт маань шинэ гарсан програм хангамж бүрийг турших, түүний талаар бараг анхны гэж болох сонжоог уншигчиддаа хүргэдгээрээ онцлог юм. Тэгвэл дөнгөж сая гараад буй 2.6.28 линуксын цөмийн ажиллагааг өмнөх 3 хувилбартай харьцуулсан байна. Линуксын цөмийн шинэ хувилбар бүр шинэлэг, шинэ зүйлсийг агуулж байдаг бөгөөд зарим талаараа ажиллагаанд нөлөөлөх үед байдаг. Өмнө нь муудсан гэсэн шүүмж гарч нэлээн шуугиан дэгдэж байсан.

2008 он линуксын хувьд

Phoronix сайтаас 2008 оны линуксын шинэчлэлтүүдийг нэрлэжээ. Шинэчлэлтүүдийг харвал энгийн хэрэглэгч, дэлгэцийн системийн талд маш олон шинэлэг, зарим талаар үсрэнгүй гэж хэлж болохоор өөрчлөлтүүд оржээ. Жишээ нь, Graphics Execution Manager (GEM) нь X.Org-ийн үе шат бүхэнд тус тусын байдлаар хийгддэг байсан санах ойн удирдлагыг линукс цөмийн түвшинд шилжүүлсэн бөгөөд цаашид X.Org системийг илүү найдвартай тогтвортой ажиллах боломжийг олгохоос гадна кодын маш их давхардлыг үгүй болгож байгаа юм.

OBP: 2009 оны нээлт

Удаан уулзсангүй шүү найзуудаа. Одоо ер нь таслалгүй тогтмол уулзаж байвал яасан юм бэ? Линукс сонирходог нь, линукс хэрэглэдэг нь, ер нь тэгээд нээлттэй эхийн програм хангамжийг дэмждэг бүхэн нь надтай надгүй уулзаж байвал яасан юм бэ? Энэ удаад 2009 оны 1-р сарын 14-ний лхагва гарагт "Их Монгол" уушийн газартаа яг болздог цагтаа буюу оройн 7 цагт уулзацгаая. Шинээр ирж байгаа хүмүүст танигдах зорилгоор бид ширээн дээрээ "оцон шувуу" байрлуулсан байх болно шүү. Цагаа барьцгаагаарай залуусаа.

Сургалт болохгүй, уучлаарай

Уучлаарай залуусаа, миний өмнө зарлаж байсан "Линуксын нээлттэй сургалт" явагдах боломжгүй болсныг мэдэгдэх гэсэн юм. Үнэхээр харамсалтай. Анх зарлах үед цаг заваа харгалзаж, төлөвлөж байсан боловч төлөвлөгдөөгүй хэд хэдэн ажлын улмаас цаг завын хүрэлцээ муу боллоо. Гэхдээ ирэх онд хэд хэдэн сургалтыг явуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдийд гэдгийг нь өнөөдөр хэлэхэд бэрх байна.

Ubuntu 8.10 гарчихваа

Товлосон хугацаандаа буюу өчигдөр Ubuntu 8.10 хувилбар эцэслэн гарлаа. Цагийн зөрүүний улмаас болоод манайхаар бараг оройн 9, 10 цагийн үед зарлагдсан байх. Гэхдээ миний бие хөгжүүлэлтийн Alpha 5 хувилбараас эхлэн ашигласан бөгөөд хэрхэн хөгжиж, хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглаж байсан юм.

Ubuntu 8.10 горилогч хувилбар

За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ.

"Линуксын нээлттэй сургалт" тун удахгүй

Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ.

Ubuntu Developer Week өндөрлөв

5 хоногийн турд үргэлжилсэн Ubuntu Developer Week дөнгөж сая хаалтаа хийлээ. Би өөрийн суусан эхний болон хоёрдугаар өдрүүдийн талаар мэдээлсэн, харин гурав дээр эхлүүлээд ядраад харьсан, дөрөв дэх дээр нь бүр шагайсангүй. Харин өнөөдөр 5 дахь өдрийн сэдвүүдийн ихэнх дээр нь суулаа, тэнд нь миний сонирходог зүйлс байсан юм.

Syndicate content