google

Дотоод зөрчил ба Google groups

Би хүмүүст туслах дуртай. Зөвлөлгөө өгөх эсвэл сайхан чөлөөтэй ярих бүр ч дуртай. Өнгөрсөн хугацаанд өгсөн зөвлөлгөөнүүд ихэнх нь технологитой холбоотой ба ямар нэг асуудал эсвэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар байлаа. Энэ бүрдээ баримтладаг байсан зарчмуудын нэг нь интернэтэд хэн нэгэн хийчихсэн, шийдчихсэн байгаа бэлэн юмыг авч ашиглахгүй яагаад өөрөө ахиад шийдэх гэж цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах ёстой юм бэ гэдэг байв. Нээрээ л бид чинь бэлэн байсаар байтал аваад ашиглахын оронд хэдэн сараар сууж цаг заваа барахаас гадна багагүй хэмжээний мөнгө зарлагаддаг.

Мундаг Google

Хамаг юм вэб рүү шилжээд үнэн гоё ч юм шиг үгүй ч юм шиг. Вэб 2.0 болоод зөвхөн мэдээлэл өгдөг байснаа болиод бүхэл төрлийн үйлчилгээ үзүүлдэг болж. Эндээс хамгийн мундаг, хамгийн том нь Google байх шив дээ. Анх зүгээр хайлт хийхээр гарч байсан бол таны өмнөөс тоо бодож, мөнгөн тэмдэгт болон хэмжих нэгжийг хялбархан хөрвүүлдэг болж. Жишээ нь, 2 pounds in kgгээд хайнгуут ойлгоход хэцүү pound гэдгийг чинь сайн найз kg рүү хөрвүүлээд л өгнө.

Google 10 нас хүрлээ

Бидний мэдэх Google маань 10 жилийн Stanford-ын их сургуулиас гараагаа эхлэж байсан бөгөөд тэр үедээ ингэж харагдаж байсан байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд маш үсрэнгүй томорч өнөөдөр интернэтийн уудам орон зайг эзэгнэсэн асар том компани болж хувирчээ.

Google Chrome ба амлалтууд, өнөөдөр

Google корпораци өөрийн вэб үзэх програмыг бүтээж түүндээ Chrome гэж нэр хайрласан. Өчнөөн олон вэб үзэх програмууд байхад шинийг бүтээх болсон шалтгаанаа одоо байгаа хэдийг бүтээгдэхэд вэб маань өнөөдрийнх шиг хурдан ажиллагаа бас аюулгүй байдлыг шаардаж байгаагүй, үүнийг сайжруулж шинэ түвшинд авчрах гэсэн гэдгээр тайлбарласан.

Syndicate content