Хятадын гимнастикийн тамирчин 14 настай

Олимп үргэлжилсээр, алтан медальтнууд төрсөөр. Манайх ямар ч байсан нэг алт аваад амжсан, ахиад авчих болов уу гээд горьдоод байгаа. Саяхан эмэгтэй гимнастикийн төрөлд манай урд хөршийн баг тамирчид алтан медаль авсан нь тэдгээрийг охидыг насанд хүрсэн эсэх талаар маргааныг дэгдээгээд байгаа юм. Youtube дээрээс үзвэл 16 нас арай л хүрээгүй юм шиг харагдаад байна. Харин интернэт хэрэглэгчид зүгээр сууж чадалгүй "үнэний" эрэлд гарч, зарим нэг нь үр дүнд хүрсэн байна. Дүнд нь He Kexin гэх алтан медалийн эзэн 1992 оны 1-р сарын 1-ний өдөр төрсөн биш харин 1994 онд төрж, одоо 14 настай болох нь тогтоогджээ. Үүнийгээ Хятадын Спорт Хорооны вэб сайтаас олсон мэдээлэл дээр тулгуурлан баталж байгаа юм. Хэрхэн мэдээллийг олсон талаар эндээс бас эндээс үзээрэй. Энэ нь бас интернэтээс хэрхэн мэдээлэл хайх арга барилд багахан ч гэсэн нэмэр болж болох юм.

Сэтгэгдэл

зочин

Хятадууд алт авахын төлөө бүгдийг хийж байгаа болтой. 50 алт авна гэж байсан бараг авчих байх шүү. Оросын олимпийн хорооныхон хятадын тамирчдийг допингийн хориотой эмийн жагсаалтанд байдаггүй хятадын уламжлалт эм бэлдмэл хэрэглээд байгаа гэж хардсан байна лээ. Бас хөнгөн атлетикийн төрөлд дан хятад ханзтай зарлалын самбар барьж гарч ирээд байгаа. Уг нь Бүх хятадын аварга шалгаруулах тэмцээн биш олимпийн тэмцээн болж байхад олимпийн албан ёсны хэл болох англи, франц хэлүүдээр зарлалын самбар дээрээ бичмээр санагдаад байгаа. Мөн бусад улсын цагын зөрүүг ашиглаад зарим тоглолтын хуваарийг хэтэрхий орой тавьснаас болж бусад орны тамирчдын амжилтанд нөлөөлж байна гэх мэтээр шүүмжлэлүүд интернэтээр яваад байна билээ.