Линукс сонирхогч, хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг өдөр дөхөж ирснийг зарлаж байгаадаа таатай байна. 8-р сарын Open Beer Party маань 26-ны өдөр 19 цагаас Их Монгол уушийн газрын гадаах талбайн хоёрдугаар давхарт болох гэж байна. Энэ өдөр бүгдээрээ хэрхэн линукс хэрэглэгчдийн бүлгээ шинэчилж байнгын үйл ажиллагаанд оруулах болон бяцхан дүү нартаа линукс бүлгээрээ хэрхэн туслаж болох талаар сайхан ярилцъя гэж уриалж байна. Линуксыг сонирходог, линуксыг хэрэглэдэг бүхнийг ирэхийг урьж байна. Хүн бүр өөрийн гаргасан зардлыг даана шүү. Блогийн уншигч таныг энэ мэдээллийг олонд хүргэхэд туслана гэдэгт итгэж байна. Мөн хамгийн эхэнд ирсэн 5 хүнийг уух юмаар дайлъя. Бас ирсэн хүн бүртUbuntu 8.04.1 хувилбарын "ориг" диск бэлэглэчихье.
Сэтгэгдэл
hooy
bi ubuntu ogt heregleddeggui olon niitiig dagahiig husdeggui bol yah bolj bnaa?))) bi suse user...
линукс хэрэглэгч
энд бүх линукс хэрэглэгчид ирэх нь чөлөөтэй. алийг хэрэглэдэг байх нь хамаагүй. хэрэв suse хэрэглэдэг бол ирээд ubuntu авахгүй байж болно, авсан ч болно.
Hi
Zaaval Linux nuhduud ocheh yy ain?
Unix sonirhodog nuhduud tegeed ochej boloh yy?
baagii
UBuntugee uguh yumuuu?
Ubuntu өгнө ш дээ
өгнө л гэсэн бол өгнө ш дээ :)
tmee
26nd yagad ch ochij amjihgui humuus yah bolj bnaa dahiad hezee uulzaldah bol er n dunguj sonirhood surmaar bga uchraas surgalt zohion baiguulbal durtaiya ochmoor bna
мэдээлэл цацагдана
энэ уулзалт дээр юу яригдсан болон ямар үр дүнд хүрсэн талаар мэдээллийг би болон бусад хүмүүс блогоороо дамжуулж өгнө гэтэгт итгэлтэй байна. бас интернэтээр нэлээн өргөн хүрээний хэлэлцүүлэг болох байх. үүнээс хойш OBP маань тасралтгүй явна, хүмүүсийг нөхөрлүүлнэ гэдэгт итгэж байна. харин сургалтын хувьд зав зайгаа харж байгаад 9-р сарын сүүлээр зөвхөн оюутнуудад зориулж сургалт хийнэ.
yagaad zaawal 26 songoson
yagaad zaawal 26 songoson be?
хүн багатай байдаг болохоор
одоо зун арай дуусаагүй байна, хотод хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа болохоор энэ өдөр арай хүн цөөн байх болов уу гэж бодсон юм. чимээ шуугиан ихтэй байхаар ярилцаж суухад жоохон төвөгтэй байдаг, тэгээд л тэр.