Хэрхэн мэдээллийн технологийн ном сонгох зөвлөлгөө бичсэн чинь нэгэн уншигч маань хэрхэн Amazon.com дээрээс худалдаа хийдэг талаараа зөвлөлгөө өгөхийг хүссэн байсан өөрийн туршлагаас хуваалцахаар шийдлээ. Гадны улсуудаар явах боломж гарвал миний хийдэг ажил бол номын дэлгүүр хэсч мэргэжлийн ном худалдаж авах. Хоол авч идэхгүй өлсөн байж л ном худалдаж авдаг юм. Тэгээд үүнээсээ болоод муу зан сурсан нь цаасан ном унших, тэр тусмаа чанартай, багагүй үнэтэй хэвлэлүүдийг унших дуртай болсон. Он гарснаас хойш хэрхэн интернэтээр ном захиалж унших талаар бага сага судалгаа хийсний үндсэн дээр тодорхой дүгнэлтэнд хүрч, туршлага суугаад байна.
Хэдэн хүнээс асуусан чинь шууд Amazon.com-р хүргэлтийг нь хийлгэчихэж болдог гэхдээ сар орчим хүлээдэг, бас хааяа илүү уддаг бас алга болох тохиолдол гардаг гэлээ. Арай гэж хэдэн төгрөг олчихоод түүнийгээ алдахыг хүсэх хэн байх вэ дээ. Би өөрөө их яаруу хүн болохоор сар орчим хүлээнэ гэхээр нэг л болдоггүй. Сүүлийн сонголтондоо энэ аргыг үлдээлээ. Ахиад жоохон судалж үзсэн чинь Америкаас наашаа карго үйлчилгээ үзүүлдэг газрууд нэлээн олон байдаг бололтой. Өмнө нь найз маань үйлчлүүлж байсан гээд ari_cargo@hotmail.com хаягийг өгөхөөр нь харилцаж үзсэн чинь кг нь 8$ (одоо 9 болсон) гэхээр нь их боломжийн санагдлаа. Бас наашаа ирэх хугацаа нь 7 хоног (хувийн туршлагаас үүнээс хэтэрч байсангүй). Хамгийн гол нь Amazon.com нь АНУ дотроо хугацаа нь урт боловч үнэгүй хүргэлтийг санал болгодог бас найдвартай байдаг юм шиг санагдсан. Үнэгүй хүргэлт хийлгэхэд 10 хоног орчим хүлээнэ, дараа нь 7 хоног. Нийтдээ 20 хүрэхгүй хоног хүлээгээд ямар нэг алдагдалгүй бараагаа хүлээгээд авчихна. Үнийн хувьд сүртэй ялгаа байхгүй, арай хямд юм шиг санагдсан. Уншигч та ч мөн адил өөрийн туршлагаас хуваалцаач.
Сэтгэгдэл
Bayarlalaa hogshoon
harin amazon-s nom zahialah bas naidvargui sanagdaad bsan yma. Amazon-s 1sar nom huleene geheer nom n barag hereggui bolchih ym bn doo kkk. Minii asuultand hariulsand tnx. chi teed yaj net-s zahialj unshij bn. ali argiig n ihevchilen heregledeg-n. USA_s cargo gevel dajgui l ym.
карго ашигладаг
карго нь илүү зүгээр. гэхдээ super free shipping нь нэлээн уддаг юм, уг нь premium user болчихвол АНУ дотроо 2 хоногийн дотор хүргээд өгчихдөг юм билээ. тэгээд нийт 7 хоногийн дотор л бараагаа хүлээгээд авчихна. даанч жилийн 75 доллар билүү дээ.
za tnx again andaa
mgl joohon gazar zuin bairlal tiim ym da. ternees gaiq hurdan iruul irj boloh bh. manaihan bas bayjaad ym hum net-s iheer zahialdag bolbol tsag oor boloh bizde. GOODLUCK!!!
баяжаад биш даяаршаад
баяжаад нэтээр юм захиалж байгаа гэж бодохгүй байна. үнэндээ нэтээр захиалж авах нь эндээс авснаас хэд дахин хямд тусч байна. миний уншдаг номнууд энд ирээд бараг нугардаг, ямар нэг тоног төхөөрөмж авбал шууд л 100 доллар нэмэгддэг. монгол үнэхээр зардал, амьдралын өртөг хямд уу гэдэгт би хувьдаа эргэлздэг. үүнээс харахад даяаршил, цахим арилжааг илүү хөгжүүлэх хэрэгтэй юм шиг.
iPod-ын жишээ
би дүүдээ iPod авч өгөхөөр судалгаа хийсэн юм, 6-р үеийн 80ГБ багтаамжтай нь Amazon.com дээр 240 орчим байсан, яг ийм нь энд 360 гэж байна лээ. 240-р аваад наашаа авчрах тээврийн зардал нь 6 орчим доллар, нийт 250 л болно гэсэн үг. Харин 160ГБ нь 340 гэж байсан шиг санаж байна, энд 460. Аль нь илүү үнэтэй байна?
карго ашигладаг
E-books internet sain haih bol oldoh bhdaa. zarim humuus share hiisen um bdag shdee. 75$ medeeliin haanas avch boloh be?hariu
Premium гээд байгаа
Premium хэрэглэгч болох юм бол АНУ дотроо 2 хоногийн дотор үнэгүй хүргэлт хийдэг. Их юм захиалдаг бол хэрэгтэй л юм шиг санагдсан. Нэг сарын хугацаанд үнэгүй хэрэглэ гэчихээс сануулалгүй шууд жинхэнэ хэрэглэгч болгочихсон байхыг саяхан олж мэдсэн :( :).