Вирусын эсрэг тулалдах нь

Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа. Хамгийн анх Norton, McAfee ашигладаг байсан бол сүүлрүүгээ Kaspersky ашигладаг байсан. Эцэст нь эргэлт буцалтгүй линукс руу шилжсэнээр вирус гэх зүйлээс айхаа больсон.

Харин сүүлийн үед ажлын шаардлагаар эргээд Windows-тэй нэлээн ойрхон ажиллах шаардлага гарах болов. Тэгээд ч гэрийн, хамаатны, найзын, найзын найзын гээд л бүх компьютер бараг бүгд Windows болохоор бүр мөсөн салж чадахгүй л байлаа. Бас болоогүй өмнө нь овоо хэдэн жил өдөр тутам хэрэглэж байсны туршлага маань ч их хэрэг болно. Тэгээд л нөгөө вирусны маань асуудал ахиад босч ирнэ. Яг одоо нэг найзынхаа компьютерийг хажуудаа янзлаад л сууж байна. Харж байхад сүүлийн үеийн вирус эсвэл хорт (malicious) програмууд нь хүнд хохирол учруулахаасаа илүү хүнийг шулах, ашиглахад илүү чиглэх болсон юм шиг. Жишээ нь таны компьютерийг СПАМ түгээх сүлжээндээ нэгтгэж илүү олон хүнд СПАМ-аа хүргэхэд ашиглах болно. СПАМ-р дамжаад бүр олон хүнд халдварлах болно. Эсвэл таны компьютер дээр байгаа үнэтэй мэдээллүүд эсвэл үйлдлүүдийг тань бүртгэж авч дараагийн хорт үйлдэлдээ ашиглана.

Ямар вирусын эсрэг програм дээр юм болоо? Kaspersky давгүй сайн элрүүлэх боловч их хүчин чадал шаардаж компьютерийн ажиллагааг удаашруулаг. Бас заримдаа лиценз нь асуудал үүсгэдэг. Nod32 болохоор жижигхэн, хурдан боловс кракдсаны дараагаар илрүүлэх чадвар нь илт мууддаг юм билээ. За Norton McAfee нар аль дээр л миний жагсаалтаас хасагдсан, эргэж үзэж амжаагүй л байна. Ингэхэд та ямар програмыг хэрэглэдэг вэ? Яагаад?

Сэтгэгдэл

AVAST

ene harin nadaa oirdoo dajgui sanagdaad bgaa. home edition n zowhon tanid zoriulsan free license ogno. tegeed ch sain ilruuldag yum shig bgaan.

Баярсайхан

Сүүлийн хэдэн жилд дээгүүрт яваад байгаа болохоор КАВ л хэрэглэж байна даа. Ажил дээр бол 1 жилийн эрх худалдаад авчихсан. Гэрт бол хулгайн Кав. хи хи. Хүмүүс ачаалал аймар өгөх юм гээд уулга алдаад байх юм аа. Яг үнэндээ Кав-д учир нь байдаггүй л байхгүй юу. Хэрэгтэй, хэрэггүй баахан юм суулгачихаад, тэдгээр нь байнга ачаалаастай болохоор дөмөгхөн ачаалал өгөх процесс ороод ирэхээр л нөгөө компьютер нь мөлхөөд ирж байгаа юм даа.
Чи хуулийг дээдэлдэг хүн болохоор чинь чамд AVG free хувилбарыг нь санал болгоё. Маш энгийн.

xaxa

hehe za ter olon soft suulgasandaa ch bishee gej, medeej olon soft suulgasan ch gesen startup daa uu gelee gej bugdiig n achaalah bilee dee.

KAB ugaas achaalal ugdug ter memory her iddegiig n hamgiin naad zah n harj bolno shu dee. Esun joriin register shalgaad unen hudal n medegdehgui ym bna ym bna geed bdag hi hi.

CA-aar detect hiij bgaa zuiliig KAB 7.0 update hiichehsen murtluu ilruulj chadahgui baih jisheetei gej!!!

Хн

Надад л зав зүгээр л байдаг. Эсвэл бүх боломжуудаар нь суулгачихдаг юм байгаа биз. Зүгээр файл хянахыг нь суулгачихад болно шүү дээ. CA гэж ClamAV-г хэлээд байна уу?

hehe

CA gej nileed tom company shu dee, USA-iin nileed olon bankuud CA buhii solution-iig ashigladag ym bna lee dee, medeej muu bsan bol ted ashiglana gej uu? Yun ter KAB ene ter, surag n ch baihgui.

CA-iin Datacenter-iin neg tom product bgaa, netees haigaad ch trial version-iig n oloogui, datasheet bolon online intro-g n uzsen uneheer sain ed bna lee, daanch netees haigaad olsongui ee.

Mun nemej heleheg: Mcafee chin uun ter KAB, Avast ene teriig garahaas umnu bsan soft-uud sh dee, hamgiin engiineer bodood uzehed: turshlaga gedeg zuileer iluu baij l taaraa daa gej.

CA != clamav

манайхан л сайн мэддэггүй болохоос CA гээд нэлээн том компани байдаг шд. тэднийх мэдээллийн аюулгүй байдлын талаар нэлээн олон бүтээгдэхүүнтэй үүнд нь вирусын эсрэг програм ч байдаг. харин clamav-ын хувьд бол хамгийн сайн нээлттэй эхийн вирусын эсрэг хамгаалалт, мэйл сервер дээр ихэвчлэн хэрэглэдэг.

миний хувьд гэрийн компьютер дээрээ avast ашигладаг. жижигхэн, хурдан бас илрүүлэлт нь ч сайн юм шиг. гэрт ашиглах гэж байгаа бол вэбээр нь орж бүртгүүлээд л 18 сар үнэ төлбөргүй ашиглах боломжтой. КАВ ч бас хэцүү дээ. Байнга шинэчлэж байхгүй бол удчихаараа компьютер эхлэхэд их ачаалал өгөөд байдаг шиг санагдсан. бас илрүүлэлт нь илт муудсан байна лээ.

McAfee VirusScan 8.5i

McAfee VirusScan 8.5i Enterprise Edition+Anti-Spyware Module-ийг хэрэглэдэг.
Тохирууллагыг нь зєв хийчихвэл дажгїй сайн. Хїмїїс тохирууллага гэхлээр л айчихдаг юм шиг. Мэдээж Enterprise Edition болхоор мэдлэг арай илїї шаардана. Томоохон сїлжээнд бол (500 хїртэл PC) McAfee Protection Pilot, (500-аас дээш PC) McAfee ePolicy Orchestrator гэдэн программ хангамжуудыг ашиглан тєлвєрсєн удирдлагатай болдог юм. Энэ хїрээнд илїї сайн шидэл їзээгїй л байна.

Haker7

би Битдэфэндэр хэрэглэдэг. үнхээр сайн шүү. Гэхдээ дотроо 3 янз байгаа Битдэфэндэр антивирус, Битдэфэндэр интернэт сикурити, Битдэфэндэр тотал сикурити гээд. монголчууд болсон хойно хэрэглээгээ мэдэхгүй үргэлж тотал сикурити-г нь суулгаж үзчээд паах пөөх аймаар ачаалалтай юм гээд байдаг. тотал нь дотроо файл нөөцлөх нанана гээд баахан функцтай. тэд нар нь ердийн хэрэглэгчдэд нээх хэрэг болоод байдаггүй. гэхдээ тотал бол ачааллаараа каспэрскитай адилхан. харин янзалж байгаа ком чинь интернэтэд холбогддоггүй бол антивирус-ийг нь, холбогддог бол интернет сикурити-г суулгаад үз. антивирус нь мааааш бага ачаалал үзүүлдэг. интернет сикурити нь арай жаахан илүү гэхдээ тотал сикуритигээсээ 50% орчим бага ачаалал үзүүлдэг. би өөрөө интернет сикурити хэрэглэж байна. сүүлийн 1 жил вирус гэж лав толгой өвдсөнгүй :-)

Tamir

Za virus software-iin tuhai yaria urnuj bna aa gej, uuriin sanaa onoogoo bas nemerley gej bodloo.

Minii huvid Kaspersky bol uneheer taalagddaggui software, denduu nuser, mash ih resource shaarddag, Norton Antivirus-tai er n ijilhen bolchehson geh uu dee.

Odoogoor Avira l ashiglaj bna dajgui l bdag ym.

Alban yosnii license buhii Mcafee bol uneheer dajgui, yalanguya Windows Server-uuded bol ih dajgui ajilladag ym bna lee.

Virus-iin software bolgon zarim virus-iig detect hiij baihad zarim n detect hiij chadahgui baih jisheetei. Humuus neg ih urgun ashiglaad bdaggui eTrust, CA geed software-uud bgaa ter ih dajgui sanagdsan shu :) Yahav keygen ashiglaad license key gargaj avaad ashiglaj bsan bolohoor dajgui l bsan, Hen neg n ashiglaad uzne biz ee.

Harin Unix, Linux turliin OS-uud deer Windows shig tav tuhtai ajillaj boldoggui n jaahan tiimerhuu ym daa. Tegej ajillaj boldog bol hun bolgon l unegui zuiliig ashiglana shu dee.

Avira надад огт таалагдаагүй.

Avira надад огт таалагдаагүй. Байж байгаад л намайг худалдаж аваач гэж гарч ирээд, ядаргаатай. Үнэгүйг нь суулгасан.

янзалж болдогиймшт. би лав

янзалж болдогиймшт. би лав янзалцан.

slashdot дээрх ижил асуулга

өнөөдөр бас бараг л энэ сэдвээр slashdot дээр асуулга болж байх юм. Reliable, Free Anti-Virus Software? гарчигтайгаар өрнөсөн асуулга маань найдвартай бас үнэгүй вирусын эсрэг програм хангамжийг олох гэж оролдсон байна. их олон талаар сонирхолтой өрнөж байгаа тул сонирхоорой.

bitdefender

bitdefender er ni deerdee. itgeltei baij bolno. tegehdee yamar ch antivirus baisan hereglegchees ih zuil shaltgaalnadaa.

NOD32

Suuld garsan NOD32-t eldev crack hereglelguigeer nod321.com geed site heregleed buten huvilbar heregleed baij bolno. Nod32 suuld garsan huvilbar ni saijarsan shtee hoo, baga achaalal sain hailt geed l sain sian. Kaspersky bol arai l achaalal ugdyn ter tusmaa internetiin hamag yum shuugeed buur balai, udaavtar nettei bol buur ballai bdag.

Anarbold

миний хувьд виндовс дээрээ Солонгосын нэг портал сайтын үнэгүй тараадаг антивирус ашигладаг. Энэ маань касперскигийн хөдөлгүүртэй. Гэхдээ каспэрскиг бодвол ачаалал бага учруулдаг.(даанч хэрэглэгчийн гадаргуун хэсэг нь Солонгос дээр) АОЛ ын нэг юм байдаг юмаа бас үнэгүй. Тэр их дажгүй бас Касперски хөдөлгүүртэй.
Мөн хэрэглэж чадвал avast ийн үнэгүй хувилбар нь гайгүй шиг санагдаж байна.

Жаргал

AVG Internet Security pro хувилбар миний хувьд лав их таалагдсан.Касперскийгээс давуу тал нь гэвэл нээх ачаалал өгөхгүй маш хурдан илрүүлэх чадвартай мэт санагдсан .Гэхдээ крак хувилбар нь биш serial нь зарим нэг газар байдаг л юм байна лээ.blackllist гэж байхгүй нэг жилийн хугацаатай болохоор амар юм билээ

Helloo

Би КАВ хэрэглэж байгаад сүүлдээ больсон key-үүд нь хэцүү байнгын хар бүртгэлд орох гэж тэгсэнээс үнэгүй AVG нь зүгээр юм байна лээ. Харин одоогоор CA хэрэглэж байна тун боломжын санагдаж байгаа. Spyware талдаа бол гаргаахгүй сайн юм байна лээ. Ачааллын хувьд ямар санаа зовох асуудалгүй. Тэгэж тэр BitDefender-ыг хэрэглэж үзнээ ...

Virus III level

Virus gedeg ch yneheeriin horlontoi eddee.
Hamgaalaltyg
1. Anti virus - Free-Av
2. Firewall - Comodo
3. Anti spyware - Adware
gesen 3 tsogts programaar shiideh heregtei gej bodoj baina.

Browsereer buyu webeer damjin halddag virusnuudyg esreg Browser virtualization gej yum garsan baina.
Virtual orchind eldev hogyg ni tseverlej avaad, clean bolson webyg ni jinhene browser uruu ilgeedeg yumuudaa.

Nemeed helehed Virusiin II ye gedeg ni odoo garch baigaa Spyware toerliin programuud
bolno. III ye gedeg ni ali hediin garaad ehelchihsen gej sonsloo.
Ene ni virtualization technology der tulguurlan hiigdsen yum gene.
Ene III yeiin virusnuudyg odoo ajillaj baigaa Anti virus programuud
ilruuleh yamar ch shanshgyi duuldana lee.