Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ. Сургалтанд хамрагдагсадын санал хүсэлт болон өөрсдийн туршлага дээр үндэслэн сургалтын үр дүнг нэмэгдүүлэхээр сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйгээ сайжруулахаар ажиллаж байна.
Энэ удаад сургалт маань өмнөхийн сургалтуудын адил зөвхөн линукстай ажиллахад шаардлагатай анхан шатны мэдлэг олгохыг зорьж байгаа ба дараахь үдсэн сэдвүүдийг агуулна:
Мөн өмнөхийн адил нэг долоо хоног буюу ажлын 5 өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд Ubuntu ашиглан заахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ удаад сургалтанд хамрагдахыг хүсэгчид оюутан бас LiMNux бүлгэмийн гишүүн байх гэсэн үндсэн шалгуурыг тавьж байгаа ба бусад ямар шалгуур тавих болон хэдэн хүний хязгаартай байхыг албан ёсны зарлал дээр гаргах болно. Өмнөх явагдаж байсан сургалтуудын талаар багахан мэдээллийг эндээс бас эндээс авна уу. Тун удахгүй....
Сэтгэгдэл
aсуулт
интернэтээр ubuntu хичээл явуулах боломжтой юу? анхан шатнаас эхлээд дэс дарааллаар нь
Kubuntu giin talaaar bichij tuslaach
Bi dunguj saya kubuntu netees kubuntu tatlaa. Er ni delgetsiin haragdats ene ter ni ih saihan sanagdlaa. Windows amarhan virusteed com gatsaad. bain bain formatlah gej ih hetsuu yomaa. Bi ooriin bainga hergeldeg photoshop, flash, dreamweawer iin cs3 iin huvilbaruudiig kubuntud suulgaj ashiglah gesen yom. Kubuntugiin talaar delgerengui bichij tus bolooch. Ooriinhoo siten deer. Mun usb deer suulgachaad avch yavj baij bolhoor portable huvilbar baidag uu. Windowsiin buh programuud wineHQ geer suuh uu. Suusan nuhtsuld programd aldaa dogoldol garah magdlal her be.
би kubuntu ашигладаггүй
би kubuntu ашигладаггүй болохоор ер нь мэдэхгүй. тийм болохоор бас бичих боломж алга л байна. миний мэддэг нь KDE орчинтой Ubuntu. Сүүлийн хувилбар дээр USB дээр суулгах, түүнээсээ ашиглах боломжтой болсон талаар би бичсэн, хараахан туршиж амжаагүй байна. wine дээр ажиллах болон гардаж асуудлуудыг http://appdb.winehq.org/ хаягаас үзэх боломжтой байгаа. миний хувьд wine төдийлөн ашигладаггүй болохоор туршлага бага.
Limnux бүлгэм гэж юу вэ?
Limnux бүлгэм гэж юу вэ? бас яаж элсдэг вэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч
limnux бүлгэм гэж ..
энэ бүлгэмийн талаар би тун удахгүй нэг бичлэг бичих хэрэгтэй юм шиг байна. бичнээ.
сурвалжлага хийе
Surgaltiin ueer survaljlaga hiih gsn yum. Bolno gej naidaj bna. Haana hezee heden tsag boloh ve? delgerengui medeelel ogno uu. me_sor@yahoo.com bayarlalaa. Email huleej suuya
ямар сурвалжлага
ямар төрлийн бас ямар зорилготой сурвалжлага вэ? нээлттэй сургалт ч гэлээ албан өрөөнд явагдах тул бас бус хязгаарлалтууд байх хэрэгтэй гэж бодож байгаа. дээрх асуултанд хариулаад өгөөч, тэгээд ярилцаж байгаа болох уу даа.
yaj burtguuleh ve?
Yaj surgaltand burguuleh ve?
бүртгэл эхлээгүй байгаа
хэдийгээр сургалт маань нээлттэй ч гэсэн өрөө тасалгааны хүрэлцээ бас яг хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх зорилгоор хязгаарлалт хийж байгаа гэдгийг ойлгоно биз дээ. юуны өмнө одоогоор тодорхой байгаа 2 шалгуурыг хангаж байгаа эсэхийг нягтлан үзнэ. яг эцэслэн зарлахдаа бид бүх шалгууруудыг эцэслэн зарлах болно. гэхдээ одооноос бүртүүлэхийг хүсч байгаа бол lkhagvasuren@adsolux.com өөрийнхөө талаар мэдээллийг хүсэлтийн хамт илгээж болно. бас ингэх нь ямар ч давуу эрх олгохгүй гэдгийг анхаараарай.