Сүүлийн жилүүдэд дэлхий даяараа Apple-ийн бүтээгдэхүүний дизайн, ажиллагааг шагшин магтах болсон. Хөгжим тоглуулагч iPod шиг ашиглахад хялбархан, ойлгомжтой байхыг эсвэл гар утас iPhone шиг олон боломжтой, хүчирхэг хэрэгсэл байж болох юм гэдгийг магад тэд ойлгоогүй, ойлгохгүй байсан. Хэдхэн жилийн өмнө "мөхлийн эрмэг" дээр байсан компани өнөөдөр дэлхийн хөгжмийн зах зээлийг хянагч, гар утасны томоохон нийлүүлэгч басхүү хурдацтай өсч яваа компьютерийн компани болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй байх. Харин өнөөдөр сая сая хүн тэдний дараа дараагийн бүтээгдэхүүн юу байх бол гэдгийг чих тавин хүлээж, зах зээлд нийлүүлмэгч нь худалдаж авахаар анаж суудаг болсон байна. MacBook Air гэх дэлхийн хамгийн нимгэн зөөврийн компьютерийг гаргалаа, түүгээр нь HP-ийн нэгэн захирал төрсөн өдрийн бялуугаа зүсэв. Харин өчигдөрхөн MacBook Pro гэх цоо шинэ зөөврийн компьютераа олонд танилцууллаа. Би олон зүйл нуршихгүй, ямар бүтээгдэхүүн болсныг тэгээд түүнийгээ хэрхэн танилцуулдгийг өмнөх холбоосоос ороод үзээрэй. Тавьж байгаа presentaion-ы ямар чанартай, ямар төвшинд хийсэн байгааг хараарай, үнэхээр гайхамшигтай.
Миний хувьд сонсч хүмүүсийн хэрэглэж байгааг харснаас саяханыг хүртэл ашиглаж үзээгүй байлаа. Зун дүү маань iPod-той болов, тэрийг нь ашиглаж үзээд бараг л хайр зарласан. Ашиглахад үнэхээр хялбар бас ойлгомжтой. Хүмүүсийн ашиглаж байгаа iPhone их гоё, хүчирхэг хэрэгсэл гэдэг нь харагдах боловч гар утаснаас дуулга хийх, мессеж бичихээс өөр юм ашигладаггүй болохоор сонирхолтой биш. Харин өнгөрсөн долоо хоногт нэг ахынхаа MacBook-г монголоор бичдэг болгож өгсөн. Эндээс орж MongolianCYR.keylayout гэсэн файлыг татаж аваад /Library/Keyboard Layouts/ хавтас руу хийхэд л болчихно. Дараа нь тохиргоон дотор нь монгол хэл гээд гараад ирдэг юм билээ. Одоо надад байхгүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй нь, гэхдээ анх удаа ашиглаж байгаа болоод ч тэр үү эсвэл өөр систем ашигласаар байгаад дадсан уу надад лав ашиглахад маш хэцүү санагдсан.
Сэтгэгдэл
Almas
Анхны маань компьютер мак байсан. дээр үеийн эд. ПоверПС-г хүмүүс илүү чадалтай л гэх юм билээ... Би ч та нарыг дагаж Үбүнтө рүү урваснаас хойш эргэлт буцалтгүй дурлаад байгаа :) МакПС авбал шууд устгаад юмуу дуалбүүт л хийж байж санаа амрах байхаа ;)
Thanks so much!!!
You're genius!!! I did it. Ter jijighen sumiig eroosoo anzaaraagui yum bn. Ene metchilen sonin sonin yum ih bn aa heheh Amarhan yum shig hernee uchir bituuleg. Tusalsand mash ih bayarlasan shuu. Bi bur haduuraad neg unetei software-g ni avah gej baisan geed bod doo.. Sain medehgui bolohoor saihan budilj bn shuu. Neeree ene deer Mongoloor comment bichih gesen chin bolohgui baih yum yaj baigaa yum bol? Gehdee Word deer bol bolj bn aa.. Za yamar ch baisan Mongol usgiiin fondtoi bolood avsandaa ih bayartai bn. Chi neeree haana baidag ve?
Thanks again,
Enkhjin
зөвхөн монголдоо
ганц нэг оронд очиж үзсэнийг эс тооцвол зөвхөн монголдоо хэхэ. би тэр вэб дээр монголоор бичиж үзсэн эсэхээ мартчихаж, бараг л болох л ёстой доо.
Hi
Heregtei medeelel ugsund bayarllaa. Gehdee buren upload hiij bolohgui bn.
MacBook-g heregleed udaagui bolohoor uchiriig ni sain olohgui l bn. Upload hiihiiin tuld zaaval mobile me gesniih ni hereglegch boloh shaardlagatai yum uu? Uul ni shuud unegui tataj bolno biz dee?
Bayarllaa
MacBook дээр монголоор
хэхэ уг нь хэрэглэхэд хялбар л гээд байдгийн би лав хэцүүг нь хэрэглэсээр байгаад хялбар юм ашиглаж чадахгүй болсон юм шиг байна лээ. нэлээн үзэж байж татаж авсан шүү. тэр файлын нэрүүдийн ард байгаа доошоо заасан суман дээр дарж татаж авдаг юм билээ. яагаад зүгээр л файлан дээр нь татаж авдгаар хийж болоогүй юм бол гэж бодоод байгаа. энд upload хийх ямар ч шаардлага байхгүй ч дээ хө. за амжилт.