Саяханы нэг өдөр интернэтээр хэсч яваад нэгэн блогийг олсон нь Амьдрал гэдэг хэзээ мөнхийн байлаа чи зүгээр л... хайрла л даа! байлаа. Эхэндээ эмэгтэй хүн байна гэж бодож байснаа нуух юун, хэсэг уншиж байж АНУ-д амьдардаг залуу болохыг олж мэдсэн. Бичиж байгаа зүйлс нь надад таалагдсан гэхдээ өнөөдрийнх лав биш. Таалагдаагүй ч биш. Өнөөдрийн бидний амьдралд хэвийн үзэгдэл мэт болсон "аборт" гээч зүйлийн талаар бичсэн байсан ба доор нь хавсаргасан байсан видео бичлэгийг үзээд үнэхээр бид ийм аймшигтай, харгис нийгэмд амьдарч байгаа билүү гэсэн айдас төрж байна. Та ороод уншаарай, та ороод үзээрэй үнэхээр аймшигтай.
Би чинь хулгана жилд төрсөн, тэгээд элдэв шашин эсвэл сүсэг бишрэлгүй болохоор яваад л байв. Уг нь жил орвол нэг юм байдаг, эрэгтэйд нь сайн байдаг билүү ухааны юм санаж авдаг байв. Саяхан ч гэх үү дээ сар хагасын өмнө санамсаргүй яваад лам дээр орчив. Ах хүү харин жил чинь орсон байна, хүн заавал засал хийлгэх хэрэгтэй үгүй бол ажил үйлс нь бүтэхгүй, элдэв муу зүйл тохиолддог гээд олон л таагүй юм дуулгадахав. Өнөө маргаашгүй ирж заслаа хийлгэх юм яриад гарсан ч тийм зүйлд сүжиггүй учир тэгээд л хаяв.
Хамаг юм вэб рүү шилжээд үнэн гоё ч юм шиг үгүй ч юм шиг. Вэб 2.0 болоод зөвхөн мэдээлэл өгдөг байснаа болиод бүхэл төрлийн үйлчилгээ үзүүлдэг болж. Эндээс хамгийн мундаг, хамгийн том нь Google байх шив дээ. Анх зүгээр хайлт хийхээр гарч байсан бол таны өмнөөс тоо бодож, мөнгөн тэмдэгт болон хэмжих нэгжийг хялбархан хөрвүүлдэг болж. Жишээ нь, 2 pounds in kgгээд хайнгуут ойлгоход хэцүү pound гэдгийг чинь сайн найз kg рүү хөрвүүлээд л өгнө.
Амьдрал хэдэн өнгөтэй бол? 32 бит, 64 бит эсвэл 1024 бит байдаг юм болов уу? Ямар ч байсан миний мэдэхийн хүн бүрийн амьдрал өөр өөр өнгөтэй. Тэр нь тэгээд өнгөрсөн амьдрал, тухайн үеийн сэтгэл санаа, ирээдүйн талаар бодол зэргээс шалтгаалан цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг ч хэзээ ч яг ижил өнгө байдаггүй. Нэг тодроно, нэг бүдгэрнэ эсвэл өөр нэг туяа орж ирнэ. Хэдий ингэж хувьсан өөрчлөгдөх боловч суурь өнгө бараг өөрчлөгдөхгүй. Бас болоогүй энэ өнгөнүүд маань өөртэйгөө ижил эсвэл нийцтэй өнгийг үргэлж хайж эрнэ. Тэдгээр өнгөний мөн чанарыг таньж, нөхөрлөж, сүлэлдэхийг хүснэ.
Анх 1998 онд гэртээ компьютертэй болсноор энэ зүйлтэй үе зайгүй найзласан билээ. Тэр үед л вирус гэж юм байдаг, компьютерийг эвдлэх бас мэдээлэл устгах гээд хортой гэж мэдэж байсан юм. Миний санахын Чернобыль гээд вирус гараад баахан хүмүүсийн компьютер ажиллагаагүй болж байсан. Азаар би тэр өдөр нь компьютераа асаагүй байж билээ. Бас нэг удаа интернэтээс програм татаж авч ажиллуулчихаад РЭС хийсний дараа хэдэн жил цуглуулсан бүх юм маань байхгүй болсон байхыг хараад нүднээс нулимс гарч л байсан. Ер нь вирусээс хамгаалах гэж хамаг байдгаараа хичээдэг л байлаа.
За даа, Ubuntu-ийн шинэ хувилбар гарах хугацаа ойртоод, бүтээгдэхүүн маань нэлээн тогтвортой, найдвартай ажиллагаатай болж ирж байх чинь. Үүнийг илтгэх гэсэн мэт Release Candidate буюу Горилогч хувилбарыг бэлэн болсныг зарлалаа. Горилогч хувилбар нь хэдийгээр эцсийн, тогтвортой хувилбар биш боловч Альфа болон Бета зэрэг хөгжүүлэлтийн хувилбаруудыг бодвол илүү олон нийт ашиглах боломжтой, онц гойд асуудал үүсэхгүй гэдгийг илэрхийлнэ.
Drupal дээр блогоо хөтлөж эхэлснээс хойш ер нь СПАМ-дуулж байснаа сайн санахгүй байх чинь. Гэтэл сүүлийн хэдэн хоногт viagra энэ тэр гээд элдэв юм үлдээгээд байх болж. Энэ нь мэдээж хэн нэгэн биш харин автоматжуулсан програмуудын хийдэг ажил. Хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй ч оройтоогүй байна. Ингээд хамгаалах аргуудын талаар багахан судалж байгаад Mollom гэсэг үйлчилгээг сонголоо. Нээрээ Молом гээд хүний нэр шиг ч юм шиг хэхэ.
Линуксыг сонирхогч, хэрэглэгчдийг дэмжих, анхан шатны мэдлэг өгөх, цаашид суралцан хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор "Линуксын нээлттэй сулгалт"-ыг "Адсолукс Монголиа"ХХК-ий хамт олон зохион байгуулдаг билээ. Өмнө явуулсан хоёр удаагийн сургалт маань үр дүнтэй, амжилттай болж өнгөрсөн гэж бид дүгнэж байгаа тул түүнийгээ баталгаажуулах, линуксын идэвхитэй хэрэглэгчдийг нэмэгдүүлэхээр сургалтыг тун удахгүй дахин явуулахаар шийдлээ.
Өчигдөр орой Mass Club-д тоглох ёстой байсан Ronski Speed ирж чадахгүй болсон бөгөөд тоглолтоо 25-ны өдөр болгож хойшлуулжээ. Ийнхүү хойшлуулах болсон шалтгаанаа өөрийн албан ёсны вэбээр дамжуулан мэдэгдээд, биднээс уучлалт хүссэн байна. Тэрээр ХБНГУ-ын иргэн ба Москвагаар дамжин нааш ирэх төлөвлөгөөтэй байсан боловч Берлин-Москва чиглэлийн нислэг хоцорсноос болон тэрээр ирж чадахгүй болжээ. Доор бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн сэтгэгдлүүд
23 цаг 23 min ago
23 цаг 30 min ago
4 days 10 цаг ago
1 week 5 days ago
1 week 5 days ago
1 week 5 days ago
1 week 6 days ago
2 weeks 1 day ago
2 weeks 3 days ago
2 weeks 3 days ago