2010-06-02

www.huuli.mn танилцуулж байна

Хааяа нэг хууль харах хэрэг гарахад нөгөө л нэг "legalinfo" руу орж хардаг байв. Гэвч хэрэгтэй үед энэ нь ажиллахаасаа ажиллахгүй нь их болохоор дараа ахиж үзэх хэрэг гарна. Заримдаа ажилласан ч их удаан, бас хайсан зүйлээ олж чадахгүй буцах тохиолдол гарна. Нэг л өдөр тэвчээр минь алдарч "ер нь яагаад гайгүй ажилладаг хуулийн сайт хийж болдоггүй юм" гэж өөрөөсөө асуугалаа. Хариулт нь "нээрээ яагаад болохгүй гэж?", ингээд www.huuli.mn-ийг хийх болсон юм.

Ямар ч байсан өөрийн загатнаагаа маажаад хамт олонтойгоо нэг жижиг бүтээл гаргалаа. Эхний хувилбарт Монгол Улсад мөрдөгдөж буй 400 гаруй хуулийг оруулаад, зөвхөн нэрээр хайх бас хууль үзэх л боломжтой болгож хийлээ. Бид зүгээр л бодит байхыг хүслээ (энэ талаар тусдаа блог бичнэ). Одоо эргээд харсан чинь нэг загатнаа арилсан ч ахиад хэд хэдэн загатнаа үүсээд байх шиг... Хэрэв танд бас ямар нэг зүйлийг нь сайжруулмаар санагдаж байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Сайхан маажсан шүү. Бас энэ бүхнийг боломжтой болгосон Гэрэл, Дөлгөөн нартаа баярлалаа.

10 comments:

Dolugen said...

"Дөлгөөндөө" гэж хэн бэ? хэхэ

gerlee said...

:-)

Nasaa said...

www.mongolianlaws.mn гэж сайт байгаа
Ажиллагаа хурдан, шинэчлэлтүүдийг байнга хийдэг.
Хуулийн сайт хийсэн нь сайхан хэрэгч цаашид нэмэгдсэн, өөрчлөгдсөн, хүчингүй болсон зүйл заалтуудыг цаг алдалгүй шинэчилнэ, арчилна гэдэг том ажил байна даа

М. Эрдэнэчимэг said...

Насаа-гийн хэлдэг сайт тогтмол тордох гэдэг анхаарах асуудлын нэг нь. Агуулгаас гадна хурд, шинэ гарч ирж байгаа боломжтой хэрэгслүүдийг хэрэглэдэг болгоод байвал их зүгээр санагддаг.

Norton site Safety гэдгийг хэрэглэж интернэтэд юм уншихаар www.huuli.mn , www.mongolianlaws.mn гэсэн хуудаснууд Security information not available гэсэн мэдээлэлтэй гарч байх юм. Аль алинд нь юм дутуу байгаа юм бол уу?

Дөлмандах said...

яг хийх санаа төрөөд, хэсэг юм хийж эхлэхээс өмнө энэ сайтыг мэддэггүй байсан. бас яг миний загатнасан ихэнх газруудыг маажихгүй байгаад байгаа. цааш хөгжүүлээд явна даа.

Jargal said...

Хуулийг түгээх ажлыг хэн дуртай нь хийдэггүй байх аа. Заавал хууль зүйн яамнаас тусгай зөвшөөрөл авдаг байх.

Дөлөө энэ талаар судлахгүй бол том торгуульд орж мэднэ шүү.

Яагаад гэвэл хуулийн дөнгөж гарсан шинэчлэлтийг энэ сайтад оруулаагүй байж байтал хүмүүс хуучин хуулиа хэрэглээд бөөн хохирол гарвал яана. Ер нь хуулийг хамаагүй түгээхийг хориглодог.

Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй ганц нэг газрууд л албан ёсоор хэвлэж тарааж болдог шиг санагдаж байна.

Би дээр үед Бяцхан Тархи электрон толь бичигт хэдэн хууль оруулаад асуудалд орж байсан.

Дөлмандах said...

Жаргалд: бид энэ талаар судалж үзсэн. хууль нь өөрөө ямар нэг зохиогчийн эрхгүй тул хэн ч түгээж, тараах эрхтэй байдаг юм билээ. үнэн бодит байх тал дээр бид анхаарал тавьж ажиллах болно.

Дeстини said...

Санаа чинь сайхан юм. Өөрийгөө хамгаалах үүднээс "Хувь хүн өөрт хамаатай асуудлаар холбогдох хүнээс зөвлөгөө авч, өргөн судалгаа хийх шаардлагатай" гэсэн утгатай үг хуудсандаа оруулж өгөх хэрэгтэй. Жаргалын хэлдэг үнэн. Эндхийн хуулиар бол хуулийг зүгээр нэг дуртай нь олшруулан, түгээх, мэдээлэх эрх байдаггүй.

Bayasgalan9 said...

Хууль тогтоомж бол зохиогчийн эрхээр үл хамгаалагдах бүтээлд хамаарагддаг. /Зохиогчийн эрхийн тухай хууль/ Тиймдээ ч хууль зүйн мэдээллийг албан болон албан бус гэж ангилдаг юм. Хууль тогтоомж хэрэглэгчид өөрсдөө л мэдээллийн эх сурвалждаа хариуцлагатай хандах ёстой.

Мөнхбаяр said...

pepsigiin siteluu orj bn